Дурсамжийн хайрцаг (2-р хэсэг)
Кино дууссаны дараа тэмдэглэлээ
үргэлжлүүлж уншив.
-Одоо хэний ээлж вэ? хэмээн
залууг асуухад
-Миний ээлж хэмээн яаран
хариулав.
Танхилуун: "Зургаа дугаар
сарын арван хоёр.
Би эргэлзэж гүйцээд байж шүү
дээ. Одоо бол бүгдийг ойлгосон. Би өөр нэгнийг хайрлаж байна гэж үү? Би Энхээг
ч гэсэн хайрладаг. Бурхан минь тэр хоёр тэнгэр газар шиг өөр хүмүүс шүү дээ. Энхээг
бүгд хүлээн зөвшөөрдөг, сайн хүн ажилсаг,боловсон, нэр хүндтэй. Харин Тогтуун
бол хажууд нь эрх чөлөөтэй. Гэхдээ...гэхдээ... би хэзээ сүүлд өчигдрийнх шиг догдол
оо. Намайг үнсэхэд яагаад тэгж догдлов. Энхээ яг миний урд ажлаа хийж байна. Сайн
нь хэзээ ч юу бичиж байна. Уншъя гэх хүн биш юм даа. Тэглээ ч надад сонголт
байгаа гэж үү? Хэрэв хэн нэгэн намайг Тогтуунд сэтгэл алдарч байгааг
мэдвэл...хэн нэгэн гэнээ? хэн нэгэн”.
Тогтуун: "Зургаа дугаар
сарын Арван хоёр.Бас л товгүй болзоо товлоод саллаа. Өнөөдөр ч дахин харахгүй
байхдаа."
Танхилуун:"Зургаа дугаар
сарын арван дөрвөн.
Ингэж болохгүй мэдэх ч энэ
газар ахиад л хүрээд ирэх юм. Тааралдахгүй байх сан гэж хүсэх ч сэтгэлдээ бол
үгүйсгээд, санаад байх шиг байна."
Тогтуун:"зургаа дугаар
сарын хорин.
Танхилууныг санаж байна. Санаж
байна. Өөр хэлэх үг алга даа."
Тогтуун: "Зургаа дугаар
сарын хорин таван" Өнөөдөр их үүлэрхэг өдөр байна даа. Яг одоо бороо
ширүүн гэгч нь цутгаад ороосой.Бороонд норон дусал бүрийг нь мэдрэхсэн. Уг нь
би салхилах гэж гарсан юмсан.гэхдээ хөл минь чирсээр "хуучин байр"-нд
хүргээд ирж. Бүр зуршил болж дээ янз нь. Дээвэр рүү алхаж гарах илүү дуртай л
даа. Хаалгаар ороход Танхилуун байсан юм. Хачирхалтай нь өмнөхөөсөө тэс өөр
мэдрэмж төрөөд явчихлаа. Дотуур муухайрмаар бүр гараад зугтчихмаар. Харамсалтай
нь тэгж чадахгүй л дээ. Тэнгэрийн саарал үүл, саарал хана, орчин нь хүртэл
жихүүдэс төрүүлмээр. Танхилууны хажууд суун юм хэлэх гэсэн ч хэл ам эвлэж
өгсөнгүй. Удалгүй тэнгэр дуугаран аянга цахихад бушуухан бууж гарвал аль хэдийн
бороо хаялж эхлэв. Цаашаа гүйн ойрхон саравчинд хорогдлоо. Модон саравчны хэсэг
онгорхой цоорхойгоор ус дусална. Бид хоёрт бороо намжихыг хүлээхээс өөр арга
үлдсэнгүй. Магадгүй бороо намжихыг хэн хэн нь хүсээгүй ч байж болно. Анзаарах
нь тэр анх танилцсан/магадгүй ингэж хэлэх нь буруу байх л даа/цагаан захтай
цамцтайгаа байв. Ханцуйгаа шууж,цамцныхаа эхний товчийг задгайлжээ. Түүнд ийм
цамц их зохино гээч. Үснээс нь ус дусалж,хувцас нь норжээ. Амьдралдаа ийм гоо
үзэсгэлэнг харж байсангүй. Зүрх хүчтэй савлаж,амнаас уур савсан бороонд
даарсандаа чичирч байгаагаа мэдрэхэд түүний зөөлөн, нууцлаг, ялдам харц хамаг
биег минь шатаах шиг халуун оргиод явчихав. Энэ үед л надад өнөөх мөртүүд орж
ирсэн. Бэлэн цаас байсангүй халаасанд үзэг байсанд алган дээрээ:
"Шөнийн тэнгэрт үүл хурна.
Шиврээ бороо асгарахад
Чиний хажууд зогсоно
Ахин уулзах эсэхээ мэдэхгүй ч
Араас чинь ганцаар шаналхаа л
мэднэ" шууд гараа атгалаа. Энэ шүлгийг Танхилуун л битгий уншаасай. Танхилууны
утас дуугарч хэн нэгэнтэй удаан гэгч нь яриад тасаллаа. Хэн гэдгийг нь асуух
шаардлага байсангүй.
-Энхээ ирнэ гэнэ үү?
-Тиймээ. Өдөр бид хоёр жаахан
маргалдаад би гараад явчихсан юм. Одоо л санаа зовж гэнэ. Бас л дуугүй оргин ширүүн
борооны чимээнээс өөр юу ч сонсогдохгүй хэсэг суусны дараа машины дуу ойртход
хоёул гайхан арагш харвал машинаас шүхэр барьсан өндөр саарал хослол өмссөн
залуу ороод ирлээ.
-Уг нь тийм ч муу залуу биш л
юм. Анх харахад таагүй мэдрэмж төрсөн юм л даа. Саравчинд орж ирээд Танхилуун
руу түрүүлж харснаанад руу хараагаа шилжүүлснээ мишээн
-Сайн уу? гэлээ. Үл мэдэг
толгой дохин мэндэлсэн болоход Танхилууны хажууд суув. Харин Танхилуун над руу
ч биш түүн рүү ч харсангүй. Өөр тийш ширтээд суучхав. Энхээ жуумалзан
-Уучлаарай. Өнөөдөр бид хоёр
жаахан үл ойлголцсон юмаа.
-Зүгээрээ гэхэд Танхилуун руу
харан
-Намайг уучлаарай. гэвэл
Танхилуун юу ч дуугарсангүй.
-Танхилуун эртээд танайд
хоносон юмаа даа гэхэд нь нүүр халуун оргиод явчихлаа. Танхилуун ч мөн гайхан
түүн рүү харсанд
-Түүнээс болоод бид ялгүй
маргалдсан юм. Гэхдээ яаж ч бодсон миний буруу байжээ. Та хоёр чинь багын
найзууд, бас хамаатнууд тийм байхад нэгнийдээ орж гарах нь юу нь буруу байх вэ
дээ. Иймхэн юмнаас муудалцаж л байдаг өөрийгөө зэмлээд зэмлээд л..
-Чи Танхилуунд их хайртай юм
аа.
-Би амласан юм аа. Тэдний гэр
бүлд хамгаална , хайрлана, жаргалтай байлгана гэж амласан юм. Багаас минь
хажууд минь энэ хүн л байсан. Танхилууны хажууд ч байсан. Чи итгэхгүй байж
магад гэхдээ бид хамтдаа хэцүү хүнд жаргалтай бүх л үеийг туулсан. Түүний аав
нь надаас үүнийг л хүссэн гэхэд Танхилуун түүний хүзүүгээр тэврэн авбал
-Бурхан минь чи хөлдөх нь байна
шүү дээ. хэмээн хүрмээ тайлж нөмрөгөн уруул дээр нь үнсэв.
-Одоо хоёулаа явъя. Баяртай
хэмээн түүнийг аваад явав.
-Баяртай гэлээ. Харин Танхилуун
юу ч хэлсэнгүй эргэж нэг харснаа буцаад л чигээрээ яван одлоо.
-Тийм дээ. Түүнийг дааруулах
нэгэн биш дулаацуулах нэгэн хэрэгтэй.
-Бид дахин уулзах болов уу?
-Хэрэв чи л алга болчихвол тэр
чамайг хаанаас ч олохгүй шүү дээ.
-Тэр намайг санах болов уу?
-Чамайг орлох нэгэн гарч ирсэн
үед л чи мартагдана. Энэ зүй тогтол шүү дээ хэмээн дэмийрч өөр өөртэйгөө ярин
өнөөх хүсэж байснаараа бороонд норон алган дээрх шүлгээ санан бороон дусалж үрж
арилгав. Тэрээр бороонд норох тусам улам галзуурч буй мэт оюун санаа нь гарч
орж байгаа юм шиг санана
-Аянга минь намайг ниргээд
өгөөч гэж ориход бороо миний нулисыг нуучихав.
Танхилуун мөрийг нь дэрлэн аль
хэдийн унтаж орхижээ. Магадгүй тэр үүнийг сонсоогүй нь дээр байсан биз. Сонирхолтой
нь тэр энэ шүлгийг яаж мэдсэн юм бол? тэгсэн ч энэ одоо тийм ч чухал биш
болсон. Миний хайртай охин арван жилийн өмнөх хорьтой охин. Асуувал түүнээс л
асуу.гээд түүнийг нэг ажсанаа
-Цаг хугацаа юуг өөрчилсөн юм
бэ? хэмээн өөрөөсөө асууснаа Танхилууныг оронд нь хэвтүүлээд өөрөө унтахаар
нөгөө өрөөндөө орлоо.
Өглөө сэртэл хоолны үнэр
ханхалж гал тогооны өрөөнд ямар нэгэн юм шаржигнана. Хувцаслан галт тогооны
өрөө рүү яваад орвол Танхилуун бараг хэрэглэдэггүй цагаан хормогчийг зүүчихсэн
хэзээний гэрийн эзэгтэй шиг зогсож байсанд инээдээ барьж чадсангүй. Гадагшаа харвал цас зогсчихсон гэхдээ хотыг
тэр чигтээ цагаанаар чимжээ.
-Нүүрээ угаачих тэгээд хооллъё
гэлээ. Гар нүүрээ угаан буцаж ирж хооллоход
-Амттай байна уу? гэж асуув.
-Маш амттай байна.
-Чи мэдээгүй байх. Би арван
жилийн өмнө ингэж хоол хийдэггүй байсан юм. Магадгүй чи арван жилийн өмнө миний
гарын хоолноос амссан бол надад дурлах нь юу л бол.
-Амсаж үзэх юмсан. Тэгээд
яагаад хоолны чинь амт өөрчлөгдсөн юм?
-Чи мэддэггүй хэрэг үү? айлын
эзэгтэй болохоор хүн өөрчлөгддөг юм шүү дээ. Хоёул хөнгөхөн инээсэн ч удалгүй
өнөөх л дуугүй орчин бүчин авах нь тэр.
-Өчигдөр аль хэсэг дээр
зогслоо?
-Чи аль хэсэг хүртэл сонссон
юм? Би уншаад л байсан чинь унтчихсан байдаг. Гомдмоор гэдэг нь.
-Тэгвэл яая гэх вэ. Дахиад л
уншаад өг.
-Тэгж ч ярихгүй шүү. Яршиг.
-Тэгнэ дээ.
-Үгүй л бол үгүй.
-Миний санаж байгаагаар
"Аянга минь намайг ниргээч гэж дууссан уу?. Тэрээр миний гайхсан царайг
шоолж инээн
-Тэгвэл одоо миний ээлж юм
байна.
-Шударга биш байна.
-Юу тэр вэ?
-Яагаад тэгсэн юм?
-Юу тэр вэ?
-Яагаад унтаж байгаа дүр
эсгэсэн юм? Надаар тоглох тийм сайхан байна уу?
-Би чамаар тоглоогүй. Насандаа
тэгж чадахгүй.
Дахиад ямар ч аниргүй. Бүсгүй хайрцгаа
ухан цаас гаргаж
"Зургаа дугаар сарын хорин
зургаан" Би энэ тэмдэглэлийг хийгээд л дахиж ирэхгүй. Тиймээс намайг
битгий Тогтуунтай тааралдуулаарай.Би өчигдөр их удаан бодож байж шийдвэр
гаргасан. Энхээ миний хувьд маш эрхэм хүн. Магадгүй би Тогтуунд хайртай болсон
ч бай тэр түүнээс илүү хайраас ч илүү хүндтэй эрхэм хүн минь байх болно. Өчигдөр
үүнийг би Энхээ, Тогтуун хоёрын дунд байхдаа мэдэрсэн. Тиймээс баяртай
тэмдэглэл минь. Тогтууныг сайн харж хандаж байгаарай."
Тэр хоёр юм ярилцахгүй удаас
суусны эцэст Тогтуун:
-Та хоёр юунаас болж салах гэж
байгааг асууж болох уу? Танхилуун удтал дуугүй сууснаа
-Хэдэн жилийн өмнө бид хоёр
хүүхэд олсон юмаа. Гэтэл...хэмээн хоолойн зангирч Дөрөвхөн сартайдаа эндчихсэн.
Тэр явдлаас хойш халамж нь бага багаар алга болсондоо. Түүний буруу ч гэж юу байх
вэ дээ. Миний арчаагүйнх л байхгүй юу. Уг нь хүүхэдтэй болно гээд их л баярлаж
байсан юм гэж нулимсаа барьж ядсанаа тэсэлгүй цурхиран уйллаа. Гараараа нулимсыг
нь арчиж өгөхөд тэврэн цамцнаас зуурч удаан уйлав. Энэ хэдэн жил түүнд их хэцүү
байжээ. Түүний нулимсыг арчиж өгөх хүн ч алга байж. Танхилуунбос ч угаалгын
өрөө орж гарч ирээд
-Одоо чиний ээлж гэхэд хайрцаг
руу гараа явуултал
-Биш ээ. чиний уйлах ээлж. Надад
ярь л даа энэ хэдэн жил юу хийв.хаагуур явав? Би чамайг зөндөө хайсан. Сүүлд
уулздаг өдрөөс хойш.
-Би энд л байсан.
-Үгүй чи энд байгаагүй. Чи
надаас зугтсан юм уу? Яаж чи намайг орхиж чадав аа?
-Чамайг орхисон гэв үү? Тэгж
чаддаг бол сайхан л байлаа. Анхны цаснаар ч очихгүй байх байсан. Би хүсээгүй. Би
хүссэндээ тэгээгүй. Намайг хүссэндээ дургүй зүйлээ хийн хайргүй хүнтэйгээ
дөрвөн жил амьдарсан гэж бодоо юу?
-Дөрвөн жилээ?
-Дөрвөн жил....нэг эмэгтэй
байсан. Хамтран амьдарч байсан юм. Уг нь сайн бүсгүй ч...Бүх зүйлээр нь чамтай
жигшиж, харьцуулаад эцэст нь би л түүнээc зугтсан байх.
Залуу цаас гарган:
"Зургаа дугаар сарын
гучин. Энгийн л нэг өдөр. Хоосон, эзгүй хээр байгаа мэт."
"Дол дугаар сарын арван
хоёрон.
Хаана ч явсан хаашаа ч харсан
Танхилуун гарч ирэх юм шиг санагдаад, дүр төрх нь тодроод ирэх юм шиг санагдаад
ямар тарчлаантай гэж санана.
Нэг л өглөө зовлонтой,хоосон,
тарчлаантай сэрлээ.
Нэгжиж үзвэл сэтгэлийн минь өрөөнд хэн
нэгэн нэвтэрчээ.
Хоосон тэр өрөөнд мөрөө л үлдээн замхар ч
Хайсан зүйлээ олсон болов уу?
Үнэхээр хайсан зүйлээ олсон
болов уу? Түүний хайрцаг энд байна. Тоосонд дарагдсаныг бодвол ирэлгүй уджээ. Гэхдээ
би иймхэн юм тэвчихгүй бол цааш алхах алхмаа ч хийж чадахгүй шүү дээ."
"Найман сарын арван. Энд
ирэхээс дургүй хүрдэг болжээ. Хайрцаг нь одоог хүртэл тоостой. Чамайг үзэн ядаж
байна. Мэдэх үү? хайр үзэн ядалт хоёрын хооронд ганц л алхам байдаг гэж. Нэг ч
үг хэлэлгүй алга болж яаж чадаж байна аа? Баяртай.
"Ес дүгээр сарын арван. Өчигдөр
би Танхилуунтай таарсан. Таарсан ч гэж дээ.хажуугаар хараагүй мэт зөрөөд
өнгөрсөн. Танихгүй хүн шиг л.Аан бас нөгөө дурлалт залуугаа хөтөлчихсөн. Түүний
хувьд би ердөө танихгүй хүн болсон юм бол......Би энд юу хийж сууна вэ? Одоо болно. Хангалтай. Би ч мөн өнгөрсөнтэйгөө
зууралдах шаардлага алга.Энэ миний сүүлийн тэмдэглэл. Баяртай хайрцаг минь.
баяртай дурсамж минь" залуугийн нүүр минчийтлээ улайсан байв.
-Чи яагаад намайг танихгүй дүр
эсгэсэн юм бэ?
-Яагаад гэнээ.. Яагаад гэвэл....(түгдрэн) хэт догдолсондоо л тэр.
-Битгий худлаа ярь. эмэгтэй
цаас гарган залуу руу нухацтай харан:
"Ес дүгээр сарын арван. Энд
ирэлгүй их уджээ. Тэр одоо ч энд ирдэг бололтой. Харахад сайхан байна. Хэрэв
түүнтэй л уулзахгүй бол бүгдийг мартах байх гэж санасан ч. Хаана ч явсан тэр
гараад ирэх юм шиг санагдаад уулзахгүй байх л хүссэн юм. Харин өчигдөр түүнийг
хараад баярласандаа тэврээд авмаар санагдсан ч танихгүй юм шиг л өнгөрсөн. Харин
одоо хөл минь өөрийн эрхгүй энд аваад ирлээ. Даан ч тэр алга.
"Есөн сарын арван таван. Тэр
энд ирсэн болов уу? Түүнийг хараад л боллоо. Ядаж "баяртай" гэж хэлчхээд
явмаар байна."
"Есөн сарын хорин.”
уурласан бололтой. Энд тэр ойрд ирээгүй бололтой. Хайрцаг нь тоосонд дарагдаад
эхэлжээ. Магадгүй хэзээ ч ирэхгүй байх. Түүнийг хараад ямар их догдолсон, баярласан,
санасанг минь мэдэхгүй дээ.
"Есөн сарын хорин таван.
Ир л дээ гуйя. Өнөөдөр ч мөн хий дэмий хүлээсээр таарах бололтой."
-Дараагийнх нь хэмээн бүсгүй
ухан хоёул зэрэг
-Есөн сарын хорин найман зэрэг
хэлэн инээлдэнэ.
-Чи эхэл хэмээн бүсгүйг хэлэхэд
-За яах вэ."Есөн сарын
хорин найман. Алхаж явсаар дахиад л энд хүрээд ирэх юм даа. Өнөөх явдлууд
бодогдоод явъя гэсэн ч дотор минь "ганцхан удаа" ороод гаръя хэмээн
зулгаагаад салсангүй. Дээвэр дээр гарахад Танхилуун миний хайрцгийг барин
зогсож байснаа сандран
-Би уншаагүй шүү. Зүгээр тоосыг
нь арчсан юм хэмээн сандран хэлэхэд өнөөх уурласан гомрохсон мэдрэмж тэр
дорхноо гарчихав. Хажууд нь суун удаан хугацааны турш юу ч ярилгүй суусанд
асуух зүйл олдоогүй мэт
-Чи яагаад тэмдэглэл хөтөлдөг
юм бэ? хэмээн асуулаа.
-Ямар нэгэн шалтгаан байхгүй
гэх үү дээ. Ердөө зуршил болчихсон зүйл. Зуршил гэхээсээ өвчин ч байж магад. Хүн
уур бухимдал, гуниг зовлонгоо,сэтгэл хөдлөлөө ямар нэгэн аргаар эсвэл үйл
хөдлөлөөр гаргадаг биз дээ. Дасгал хийдэг ч юм уу? алхаж зарим нь тамхи татаж,
эсвэл заавал зодолдож, нүдэлдэж байж тайвширдаг хүн ч бий. Миний арга бол
бичих. Бодсон юмаа юу ч бодолгүй цаасан дээр сараачих нь юм бодохгүй байхад
минь тусалдаг юм.
-Яагаад тэр вэ?
-Мэдэхгүй юм даа. Ээжийн өвчин
удамшсан юм байлгүй. Аав харин ийм юманд дургүй. Тэгээд ч надад санал нийлж,
бодсон зүйлээ чөлөөтэй ярих хүн ховор. Хүмүүст,ангидаа тийм ч нэр хүндтэй биш. Тэгэхээр
би л өөрийгөө тэдэнд тааруулах хэрэг гардаг болохоор дуугүй сонсдогоор нь
дэвтэрт л хүүрнэдэг хэрэг. Бага байснаа бодвол одоо багасаад байгаа юм.
-Чи ирээдүйнхээ талаар юу гэж
боддог вэ?
-Ирээдүй юу? Мэдэх зүйл алгаа.
-Энд чиний өнгөрсөн л байна. Хэзээ
ч өнгөрсөн чинь ирээдүйг чинь нөхөхгүй шүү дээ гээд анх удаа над руу өрөвдөнгүй
харав. Дараа нь цүнхээ ухан цаас гарган өгч
-Энд арван жилийн дараах
өөрийнхөө төсөөлж буйг бич.
-Дараа нь..
-Дараа нь бид энэ хайрцагт
хийнэ гэхэд хацарт хүйтэн зүйл мэдрэгдлээ.
-Цас. Анхны цас байна хэмээн
баярлан дуу алдсанаа намайг харан
-Дараа нь бид үүнийгээ хаа
нэгэн газар булна
-Тэгээд...
-Тэгээд бид он удаан жил
хадгална.
-Он удаан жил гэж хэр их?
-Арван жил...Арван жил
хадгалаад "Арван жилийн дараах хүслээ" бас энэ тэмдэглэлүүдээ
уншицгаая.
-Дараа нь
-Бие биеээсээ юугаа ч нуулгүй
уншаад уу?
-Яг тийм. Бүгдийг нь уншаад?.
-Тэгээд бид уйлалдана.
-Бүгдийг нь уншиж уйлалдаад....
-Эд бүгдийгээ бүгдийг нь бүр
нэгийг ч үлдээлгүй шатаана.
-Бүгдийг нь шатаасны дараа?
-Тэгээд..тэгээд л салцгаана.
-Тэгээд л салцгаана гэж давтаад
-Хэзээ уулзалдах уу?
-Арван жилийн дараах анхны
цаснаар. Анх бидний уулздаг кафег санаж байна уу? Тэнд
-Анхны цаснаар...Тохирлоо. Чи
анзаарав уу? Хоёулаа анх удаа тов товлож болзлоо. Энэ бидний анхны болзоо байх
болно. Эмэгтэй инээмсэглэн
-Одоо явцгаая.
-Хаашаа тэр вэ?
-Болзоцгооё.
Кино театр, паркт тоглон
зайрмаг идэн уулан дээр гарч нэгэн том модон доор сүүлийн тэмдэглэлээ бичлээ. Үүнийг
дахин уншихгүй ч байж магад. Эсвэл энэ мод тайруулсан ч юм уу? магадгүй арван
жилийн дараа энэ модоо олохгүй ч байж болох юм. Гэхдээ бид энэ доор булна. Баяртай
тэмдэглэлийн хайрцаг минь. Арван жилийн дараа уулзацгаая.
Танхилуун
"Есөн сарын хорин найман.
Итгэхэд л бэрх юм. Тэр миний
хажууд суун тэмдэглэл бичиж байна. Үүнийгээ энэ модон доор булан арван жилийн
дараа унших билээ. Би түүнд өнгөрсөнг буцааж өгч чадахгүй. Ер нь юу ч өгч
чадахгүй. Ядаж ирээдүйг өгөх гэсэн юм. Өнөөдөр тэр ч би ч маш аз жаргалтай
байна. Харин үүнийг булсаны дараа би түүнд "хуримын урилга"аа өгөх
ёстой. Баяртай тэмдэглэл минь. Баяртай хайр минь. Баяртай сүүлийн хайрын түүх
минь. Арван жилийн дараа уулзацгаая" сүүлийн хэдэн мөрөнд Танхилууны
хоолой зангирч харин Тогтууны харц улам нухацтай болоод ирэв.
-Тийм.Чи надад хуримынхаа
урилгыг өгсөн.
-Одоо хоёулаа бүгдийг шатаана.
-Шатаана гэдэг бүгдийг дурсамж,
оюун санаанаасаа арчиж хаяна гэсэн үг.
-Бүгдийг нь арчиж хаяцгаая.
-Тэгвэл гаръя. Гадаа арын
талбайд болох байх. Өвөл дөхөж буй учир эрт харанхуйлж эхэлжээ. Өчигдөр цас
орсон ч өнөөдрийн дулаанд бүгд хайлан яг л бороо шиг урсана. Талбай дээр цасны
хэсэг ус тогтсон байлаа. Замд олдсон цаасан хайрцагт бүх тэмдэглэлийг хийн
"Арван жилийн дараах Тогтуунд" гэсэн захиаг гарган задлах гэтэл
Танхилуун гараараа болиулан
-Болохгүй ээ. Үүнээс гадна
бидэнд санах ёстой бичигдээгүй нэг дурсамж байгаа шүү дээ.
-Тиймээ. Чиний нагац эгчтэй ирдэг
өдөр.
-Хэдний өдрийг санаж байна уу?
-Арав дугаар сарын тавны өдөр. Чиний
хурим болохоос таван өдрийн өмнө.
-Тиймээ. Эгчтэй хамт хуримын
бэлтгэл хийхээр явахдаа танайхаар орсон.
-Сүйт залуу ажилтай байсан
болохоор би чамд хуримын даашинз сонгож өгсөн.
-Би ямар байсан бэ?
-Үнэхээр үзэсгэлэнтэй. Чамд
цагаан өнгө ямар сайхан зохидог гээч. Өөрийн сүйт бүсгүйг харж буй мэт догдолсон.
Үнэнийг хэлэхэд Энхээг харахаас өмнө би түрүүлж харсандаа хязгааргүй баярладаг.
-Харин би миний гэрлэх залуу
чамайг байгаасай гэж хүсэн залбирсан.
-Дараа уулзсан өдрийг санаж
байна уу? хэмээн залуу сэтгэл хөдлөн асуухад
-Арван сарын есөн хуримын өмнөх
орой. Тэр шөнө яагаад над дээр ирсэн юм.
-Өдөр шөнө үгүй чиний тухай
бодоод галзуурах дөхөж байхад би яах юм бэ? Анх удаа зориг гарган чамайг
авахаар очсон юм.
-Тэгвэл яагаад авч яваагүй юм
бэ?
-Явах уу? гэхэд чи "тэгье"
гэсэн.
-Тэгээд?
-Чи байнга л тоглож байгаа юм
шиг байдаг. Тэр үед намайг тохуурхаж байгаа юм шиг санагдаад....
-Би тэр үед үнэнээсээ хэлсэн
юм.
-Бас болоогүй бидний яриаг ээж,
дүү чинь нагац эгч сонсчихсон.
-Тэгээд? Айгаа юу? хэмээн уйлан
хашгирахад
-Үгүй ээ. Зүгээр л цаг нь биш
санагдсан юм.
-Чи худалч, хулчгар аймхай
амьтан. Тийм л байсан юм бол хуриман дээр яах гэж ирсэн юм.
-Чамайг түүнд өгч чадахгүй
байсан юм.
-Тэгээд аваад явахгүй яасан юм?
Бүгд чамайг хөөж туун,доромжилж байсан ч би л дуртай байвал болно биз дээ.
-Гэсэн ч би чиний сонголтын
хүндэтгэх хэрэгтэй биз дээ. Намайг асуухад чи түүн рүүгээ явчихсан биз дээ.
-Тэнэг, мангар хэмээн нулимсаа
урсган
-Яагаад намайг ойлгодоггүй юм
бэ? Би түүнд баяртай гэж хэлэлгүйгээр явж чадахгүй. Түүнд баяртай гэж хэлээд л
хүрээд ирэхийг хүлээж чадсангүй юу?
-Чи надад хэзээ ч баяртай гэж
хэлж байгаагүй. Хэсэг хоёул дуугүй
болов. Танхилуун халааснаасаа дугтуйтай захидал гарган задалж
"2014 оны Гучтай
Танхилуунд.
Өөрийн хүссэнээрээ амьдраарай. Хэрэв
түүнтэй уулзсан бол хэр их хайртай байснаа хэлээрэй. Энэ үүргийг чамд л үлдээе.
Гучтай Тогтуунд хэл. Учир нь хорьтой Тогтуун үүнийг ойлгох арай болоогүй. Чи
нөхөртэй, магадгүй хүүхэдтэй болсон байх. Тогтуун эхнэр авч уу? Царай муутай
эхнэртэй болж уу? Тэгнээ цаадах чинь эмэгтэй хүн харах нүдгүй юм чинь. Өнгөрснөө
битгий март. Наана чинь анхны цас орж байна уу?Хоёуланд чинь жаргалтай байхыг
ерөөе."
-Утгагүй юм. Юу бодож ингэж
бичдэг байна.
Тогтуун дугтуйгаа задлан уншив:
"Арван жилийн дараах Тогтуунд
Тогтуун минь дээ. Одоо чи
надаас арав хорь дахин жаргалтай байна гэдэгт итгэлтэй байна. Арван жилийн
өмнөх би чинь зорилго байхгүй, хайранд шатан үхэхээр наагуур л байна. Ганц л
захих зүйл байна. Хайртай хүнтэйгээ гэрлээрэй. Гэрлэсэн үү? Жаргалтай байна уу?
Түүнийг орлох нэгэн гарч ирсэн бол миний өмнөөс мэнд дамжуулаарай. Гэхдээ
мэднээ хэрэв чи үүнийг уншиж байвал тийм хүнтэй учираагүй гэсэн үг. Хэрэв
гэрлэсэн бол би арван жилийн дараах энэ уулзалтанд ирэхгүй гэж шийдлээ. Энэ тэмдэглэлийг
хэн ч уншилгүй энд л үүрд үлдээсэй. Баяртай Аз
хүсье."
-Арван жилийн дараа өөрчлөгдсөн
зүйл бий гэж үү? Бид ирээдүйгээ сайн сайхныг хүсдэг. Гэвч хэн тийм байж чадна
гэж? Юу ч өөрчлөгдөөгүй. Хорьтой Тогтуун үүнийг мэдсэн бол ямар их сэтгэлээр унах
бол?
-Би хичээсэн. Хүссэн шигээ байх
гэж маш их хүссэн. Гэвч бид өөрсдийгөө энэ хайрцагт арван жил түгжчихсэн байна
шүү дээ.
-Одоо бид юу ч болоогүй юм шиг
амьдарч чадах уу?
-Одоо бид салах ёстой гэж
Танхилууныг хэлэхэд Тогтуун шүдэнз зуран захиагаа шатаан цаасан хайрцагт
хийлээ. Хормын дотор хайрцаг доторх дүрэлзэн асаж бүсгүй ч мөн захиагаа хийн
алхаж одлоо. Тогтуун:
Шөнийн тэнгэрт үүл хуран
Шиврээ бороо асгарахад
Чиний хажууд зогсоно
Ахин уулзан эсэхээ мэдэхгүй ч
Араас чинь ганцаар шаналхаа л
мэднэ гэсэн шүлэг нь санаанд орон “хурах үүл нь ч, асгарах бороо нь ч ,үлдэх
хүн нь аль аль нь алга даа” хэмээн уулга алдан өмнө "шатаж үхэх хамгийн аз
жаргалтай үхэл гэсэн нь дүрэлзэх галд харагдах шиг болж,
-тэр үед үхэх шалтгаантай
сайхан байжээ хэмээн бодон гүнзгий амьсгалав.
Бүсгүй "Цаг хугацаа юуг өөрчилсөн гэж?бидний
нэгнээ гэх сэтгэлийг цаг хугацаа зэврээсэн гэж үү? Үгүй миний түүний гэх хайр
уу? Эсвэл өчигдрийн түүний тэврэлт, үнсэлт ер нь юу өөрчлөгдсөн юм? Үгүй түүний
намайг гэх сэтгэл өөрчлөгдөөгүй. Хэрэв тийм байсан бол тэр намайг явуулахгүй
байсан юм. Ядаж л ийм байдалтай. Тэр намайг дахиад л явуулчихлаа гэж үү? Ингэхэд
би одоо хаашаа явна гэж? Бүсгүй явах гэсэн ч ямар нэгэн зүйл татах шиг болон буцаж
очиход хормын өмнө л дүрэлзэж эхэлсэн захиа, тэмдэглэлүүд шатаж дуусан үнс
болсон байлаа.
2014 оны 12 сар.


Comments
Post a Comment