Миний өрөөний эмэгтэй
Хэр удаан ийн сууж буйг
мэдэхгүй ч аягатай кофе нь аль хэдийн хөрсөн байлаа. Гэнэт л тэрбээр хаалга
тогших чимээнээр сэхээ авах нь тэр. Хэсэг балмагдсанаа очиж тайлбал дунд эргэм
насны нарны малгай, хар нүдний шил зүүсэн нэгэн эмэгтэй зогсож байх нь тэр.
-Зарын дагуу ирсэн юм.
Танайх өрөө түрээслүүлнэ гэсэн үү? гэлээ. Гэнэт л сэхээ аван
-Үгүй ээ та айл
андуурсан байна гэхэд эмэгтэй үг дуугүй гар тээшээ барин эргэн явах гэхэд
-Гэхдээ манайд илүү
өрөө байгаа. Та сонирхох уу? гэхэд эмэгтэй үг дуугүй толгой дохив.
Ахин кофе найруулж
эмэгтэйд өгөхөд
-Их цэвэрхэн амьдардаг
юм байна.
-Та орж болно. Би
ганцаараа амьдардаг болохоор хүн ирж шуугаад байхгүй.
-Чамд саад болохгүй
биз? Уг нь энд байвал тухтай л байна. Хэрэв саад болох бол хэлээрэй.
-Санаа зоволтгүй дээ. Таны
ачаа ердөө энэ үү? хэмээн гар тээш рүү нь заахад
-Тиймээ гэснээс өөр үг
хэлсэнгүй.
Өглөө сэрэхэд эмэгтэй
аль хэдийн босоод өглөөний цай бэлдсэн байв. Андрухад
-Хөргөгчинд чинь
идчихмээр зүйл байхгүй болохоор түлхүүрийг чинь авч гараад өглөөний цайны юм
аваад ирлээ. Хоолоо ид гэлээ.
-Би өглөө хоол иддэггүй
юм аа хэмээн хувцаа өмсөнгөө
-Хоол хүнсний юмыг энэ
мөнгөөр авчих гэхэд эмэгтэй сонссон шинжгүй инээмсэглээд
-Миний охиноос ялгаагүй
юм байж. Идээд яв гэхэд
-Та өнөөдөр гарч орох
бол энд илүү түлхүүр үлдээчихье. Би явлаа хэмээн гарлаа.
Андруха багаасаа биеэ
даасан нэгэн учир гэрт нь хэн нэгэн танихгүй хүн байна гэдэг бодол түүнийг
тавгүйтүүлнэ. Өчигдөр дэмий л гэртээ оруулж гэдэг бодол уйтгарт ажлынх нь
дундуур үе үе эзэмдэнэ. Түүнээс гадна өөр нэгэн бодол түүнийг зовооно. Орой хаалганыхаа үүдэнд орж чадалгүй хэсэг зогсов.
Гэртээ ороход нэг л зүйл нь буруу байх шиг санагдана.
-Өнөөдөр хийх зүйл
байхгүй гэрийг чинь цэвэрлэчихлээ хэмээн эмэгтэй хэлэв. Урьд нь гэр нь ундуй,
сундуй байсан ч, гарахдаа шидсэн цамц тэр л хэвээрээ орой түүнийг хүлээж байдаг
тийм л байдалд дуртай байсан. Харин одоо нэг л зүйл өөр, нэг л зүйл түүнийг
тавгүйтүүлнэ. Эмэгтэй хормогч зүүгээд
-Чамайг хоолноос
оройтож ирнэ гэж санаа зовж байлаа. Ашгүй дээ. Хоолоо ид гэхэд
-Би хоолоо идчихсэн
гээд өрөөндөө орлоо. Өрөөндөө ороход л өөрийн орон зайдаа ирсэн мэт санагдана.
Ном шагайж суугаад өрөөнөөс гарахад эмэгтэй явчихсан мэт чив чимээгүй байв.
Эмэгтэйн өрөөгөөр шагайвал орондоо дугжирч байв. Тавиур дээр охинтойгоо
авхуулсан зургаа тавьжээ.
-Хөөрхөн байгаа биз гэх
эмэгтэйн хоолой сонсогдоход толгой дохив.
-Та яагаад гэрээсээ
явсан юм? гэхэд эмэгтэй юу ч хэлсэнгүй. Андруха эмэгтэйн өрөөнөөс гарч
хөлдөөгчнөөс нэг шил шар айраг задаллаа. Эмэгтэй ч өрөөнөөсөө гарч ирээд мөн
нэг шар айраг гартаа бариадахав. Хоёул чимээгүй суухад
-Би нөхрөөсөө салах гэж
байгаа юм гэснээс өөр үг хэлсэнгүй.
-Хэр удаан хамт
амьдарсан юм бэ?
-хорь гаруй жил.
-Та тэгж харагддаггүй
шүү дээ гэхэд эмэгтэй гайхан харлаа.
-Таныг би гуч өнгөрч
байгаа эмэгтэй байна гэж бодсоноо хэлсэн юм аа гэв. Эмэгтэй жаахан хүүхэд шиг
инээмсэглэж
-Настай эмэгтэй байгаа
биз. Энэ наснаас чамд зөвлөх зүйл "нөхрөө л зөв сонго" гэж хэлэв.
Андруха үл мэдэг инээмсэглэн толгой дохилоо.
-Яагаад салах болсноо
хэлж болох уу? гэхэд эмэгтэй инээмсэглээд
-Манай нөхөр
гардуулчихсан юм гэв. тэгснээ яг л галзуу хүн шиг инээв.
-Уучлаарай. Гэхдээ
хэрэв нөхрийн чинь буруу байхад яагаад та гэрээсээ явах ёстой гэж.
-Би дахин тэр хүний
нөмөр доор баймааргүй байна. Харин би одоо л эрх чөлөөг мэдэрч байна.
-Та хайргүй гэж үү?
гэхэд өнөөх инээдээрээ инээн
-Бидний насанд хайр гэж
ярих утгагүй шүү дээ гэлээ.
-Эхнээсээ л бид хоёрын
дунд хайр байгаагүй юм гэхэд Андруха
-Хайргүй яаж ийм удаан
амьдарч болдог байна гээд санамсаргүй хэлчих нь тэр.
-Та гэхдээ хайртай
байсан биз дээ. Магадгүй өөр нэгнийг ч болтугай хайрлаж байсан биз дээ гэхэд
-Би нэг хүнийг хайрлаж
байсан гэж хэлээд инээмсэглэлээ. Удалгүй нүдэнд нь нулимс цийлэгнэн уйлчихав.
Андруха эмэгтэйг тайвшруулах гээд гараас нь атгахад эмэгтэй гарыг нь чанг атган
тэвэрчихэв. Удалгүй эмэгтэй холсдноо инээмсэглэн
-Цаг орой болчихож ээ
хэмээн өрөө рүүгээ явав.
Эмэгтэйг Арина гэдэг.
Өмнө хэлсэнчлэн наснаасаа залуу, ихэмсэг харагддаг хэдий ч зөөлөн тийм нэг
эмэгтэй аж. Андрухаг өглөө сэрэхэд Арина аль хэдийн боссон өглөөний цай бэлдсэн
байлаа.
-Өглөөний цайгаа
уугаарай гэхэд мөн л
-Би өглөө хоол иддэггүй
юмаа гээд гарах гэхэд тэгвэл өдөр ид гээд саванд хоол хийж өглөө.
Андрухагийн амьдрал нэг
л өдрийн дотор өөрөөр эргэж байлаа. Урьдны амьдралын хэв маягт хэн нэгэн хүн
орж ирээд үймүүлж байгаа нь уур хүрмээр хэдий ч, гэрт нь хэн нэгэн хүлээж байгаа
гэдэг бодол таатай ч юм шиг санагдана. Андруха өглөө хийж өгсөн хоолыг нь харж
сууснаа хогын саванд асгаад өдөр болгон иддэг ажлынхаа хажуугын хоолны газраас карри
авчихлаа. Гэртээ орохоос өмнө мөн л хэсэг зогсоод ороход эмэгтэйн үнэр
сэнхийнэ. Эмэгтэй өнөөх л инээмсэглэлээрээ инээн угтахад дургүй нь хүрэх шиг.
Хуурамч мэт. Хоол аягалаад урд нь тавилаа.
-Өдөр хоолоо идсэн үү?
Ямар болж гэлээ.
-Идсээн амттай гэснээс
өөр үг хэлсэнгүй.
-Чи маргааш амрах уу? Надад
нэг гуйлт байна гэлээ.
-Ямар гуйлт?
-Би маргааш гадуур
гарах гэсэн юм. Чи намайг дагуулаад яваач гэлээ.
-Хаагуур?
-Хашаа ч хамаагүй.
Залуу хүмүүс хаагуур ордог тэр газруудаар. Бүх мөнгийг би гаргана гэлээ.
-Асуудалгүй ээ. Хоол
үнэхээр амттай болжээ гэхэд эмэгтэй одоо л сэтгэлээсээ инээв.
-Сайн ид. Би тэгвэл
маргаашдаа бэлдлээ гээд өрөө рүүгээ орчихов. Өрөө нь дотроосоо
-Маргааш дулаахан байх
болов уу? Даашинз өмсөх үү? гэлээ.
-Та болзоонд явах гэж
байгаа биш дээ. Эсвэл залуус харах гэж байна уу? гэхэд тас тас хөхрөн
-Хоёулаа болзоно биз дээ
гэлээ.
Маргааш нь Арина зуны
нимгэн даашинз өмсжээ.
-Таныг хорин настан л
гэж харахаар байна хэмээн Андрухаг хэлэхэд яг л жаахан хүүхэд шиг инээгээд
-Гэрлэснээсээ хойш
бараг ингэж хувцаслаагүй байх шүү гэв.
-Тэгвэл сугдах уу?
эхлээд хаашаа ормоор байна? гэлээ. Арина хэсэг бодохийлээд
-Залуу улсууд яаж
болздог юм тэрүүгээр л явъя.
-Болзох гэж байгаа бол
эхлээд асуудаг юм. Надтай болзох уу? гэхэд
-Наадах чинь нэг л
буруу байна. Би эхэлж болзоё гэсэн болохоор би асуух нь зөв биз дээ. Надтай
болзох уу? тэгээд юу гэх вэ?
-Нөгөө хүн нь жаахан
үнэд орох ёстой л доо. Маргааш болъё гэхэд Арина инээгээд гараас нь атгаад
гарав.
-Шинэ ямар кино гарч
байна? үзэх үү?
-Залуучууд янз бүр л
дээ. Кино үзэж хоолонд орох сонгодог болзоо хэдий ч нэг л үлэг болсон гэхэд
Арина бодлогшрон
-Чи болзохдоо яадаг вэ?
хэмээн сонжингүй харна.
-Хуучны кино хамт үздэг, хамт хөгжим сонсдог, кофе уунгаа ярилцах гээд юу ч хийж болно. Тухайн хүнээсээ шалтгаална.
-Хуучны кино хамт үздэг, хамт хөгжим сонсдог, кофе уунгаа ярилцах гээд юу ч хийж болно. Тухайн хүнээсээ шалтгаална.
-Тэгвэл үздэг киногоо
үзүүлж, сонсдог хөгжмөө сонсог л доо. Хуучны эгэл нэгэн хайрын тухай кино үзэж
дараа нь нэгэн кафед орцгоолоо.
-Одоо надад дуртай
дуугаа сонсгохгүй юм уу?
-Энэ кафед миний дуртай
дуунууд явдаг юм. Та сонсоод үз.
Кофе
хүрч ирэхэд Андруха ам нээж
-Таны охин тантай
адилхан юм билээ гэхэд Арина үл мэдэг инээмсэглэв.
-Гэхдээ та охинтойгоо
яагаад харьцахгүй байгаа юм бэ? Хэдий эцэг, эх нь салж байгаа ч..
-Миний охин... гээд
дуугүй болчихов.
-Охин бид хоёр
харицахаа болиод удаж байна гэснээс өөр үг хэлсэнгүй.
Энэ үед Андрухагийн
утас дуугарсан ч тэрээр авсангүй.
-Хэн бэ? найз чинь уу?
гэхэд толгой дохив. Арина Андрухаг хэсэг ширтсэнээ
-Чамд үерхдэг хүн
байдаггүй юм уу? гэхэд Андруха түүн рүү нэг харснаа толгой сэгсрэв.
-Бүтээгүй юм гэлээ. Тэднийг
кафегаас гарахад харанхуй болж байлаа. Тэд ганц, ганц юм уухаар уушийн газар
орлоо.
-За бүтэлгүй хайрын
төлөө хэмээн Арина тулгав.
-Та урьд нь нэг хүнд
хайртай байсан гэсэн шүү дээ. Яагаад бүтээгүй юм бэ?
-Чи нууц хадгалж чадах
уу?
-Чадна.
-Амлах уу?
-Амлая.
-Бид арван жилдээ
учирсан юмаа. Түүнд уг нь татах юу ч байгаагүй. Гэхдээ л татагдаж эхэлсэн юм.
Тэр нэгэн надад бүхнийг зориулсан. Би ч мөн адил. Харин тэр үед охины минь эцэг
миний араас үхэн хатан гүйдэг байлаа. Тэгээд бид хоёрын тухай бүхнийг
мэдчихсэн. Хэрэв надтай гэрлэхгүй бол бүхнийг хэлнэ гэж сүрдүүлсэн. Би хайртай
хэдий ч салъя, өөр хүнд хайртай гэж хэлэхэд ч тэр итгээгүй. Биднийг гэрлэх
хүртэл, гэрлэсний дараа хүртэл тэр орой болгон гэрийн минь үүдэнд хүлээдэг
байсан даа.
-Одоо яагаад бүгдийг
эхлүүлж болохгүй гэж.
-Тэр нэгэн одоо энэ
хорвоод байхгүй ээ гээд чимээгүйхэн мэгшиж эхэлэв.
-Хэзээ ч нөхрөө хайрлаж
байгаагүй ч, тэр мэдээг сонссоноос хойш үзэн ядах болсон. Харин нөхөр маань
гэрлэснийхээ дараах нэг ч өдөр намайг тайван байлгаагүй. Эрүүлдээ зүгээр л дээ.
Харин согтохоороо тэрнийхээ араас яваач, чи өөр хүнд хайртай биз дээ гээд хэлэх
хэлэхгүй үгээр доромжлоно. Харин одоо сайхан байна.
-Яагаад тэр хүнтэйгээ
бүтээгүй юм бэ? Бусдаас нуух юу байсан юм бэ?
-Тэр эмэгтэй хүн байсан
юм аа гэснээс өөр юу ч хэлсэнгүй. Гэр рүүгээ алхаж явах замдаа
-Харин чинийх яагаад
бүтээгүй юм бэ? гэхэд Андруха хэсэг чимээгүй зогссоноо
-Гэр бүл нь
зөвшөөрөөгүй юмаа гэлээ. Хэн нэгнийг хайрлаж байхад бусад зүйлс ямар хамаатай
юм бэ?
-Чи балчир байнаа
гэлээ. Ихэмсэг алхаагаараа Андрухагийн урд гарч алхана.
Арина гэртээ түрүүлж
ороод гэрлээ асаалгүй хэсэг зогсов. Андруха гайхан харахад харанхуйд хувцсаа
тайлна. Андрухад ойртож хүрмийг нь тайлаад уруул дээр зөөлөн үнсэв. Дараа нь
хүзүүгээр нь уруулаа явуулаад уруулыг нь озоод авав. Яг энэ үед Андрухагын утас
дахин дуугарав. Утсаа аван
-За. За ойлголоо. Энд
хэрэггүй ээ би яваад очъё гэлээ. Арина хувцаа хурдан өмсөн гэрлээ асаан
тоомжиргүй
-Найз чинь уу? гэлээ.
-Тийм ээ. Уучлаарай би
гарах хэрэгтэй болчихлоо гэхэд
-Зүгээр ээ. Энд
дуудчихгүй яасан юм бэ? би саад болохгүй шүү дээ гэхэд
-Миний хайртай хүн
байгаа юм аа гээд гарч одов. Андрухаг болзсон газар очиход хорь орчим насны охин
сууж байлаа. Тэд юм ярилгүй хэсэг суусны эцэст
-Бид одоо хамт байж
болно хэмээн М хэллээ.
-Одоо нэгэнт өнгөрсөн шүү
дээ. Бид нэгэнтээ эхэлж үзсэн. Одоо надад дахиж эхлүүлэх хүсэл алга.
-Хоёулаа танайд очоод
ярилцъя тэгэх үү?
-Манайд болохгүй ээ.
-Яагаад?
-Манай хажуу өрөөнд хүн
байгаа.
-Эмэгтэй хүн үү? гэхэд
-Тиймээ.
-Надаас салаад л өөр
хүнтэй болчихсон юм уу? хэмээн М хэлснээ түүн рүү харснаа гараад явчихлаа.
Андруха араас гарснаа
-Чи юу бодоод байгаа
юм. Тийм байлаа гэхэд чамд ямар хамаатай гэж. Чи бүгдийг болъё гэхэд чинь больж, дахиад эхлэе гэхэд чинь
эхлэх гэж үү? гэхэд М уйлчихлаа. Тэд хамт алхаж явахдаа юу ярьсангүй. Охин
Андрухаг үнсэх гэхэд дургүйцэв. Охин:
-Үнэхээр дууссан юм биз
дээ гээд Андруха руу нэг харснаа гэртээ оров.
Андрухаг гэртээ ирэхэд
Арина унтаагүй байлаа.
-Ямар эрт ирээ вэ? Та
хоёр ойлголцсон уу? гэхэд Андруха юу ч хэлэлгүй өрөөндөө орлоо. Андрухаг
орондоо хөврөөж хэвтэхэд өрөөнийх нь хаалга нээгдэж Арина орж ирлээ. Андрухагийн
биеэр гараа гүйлгэн дээр нь хэвтлээ.
-Би танд нэг юм
хэлье... гэхэд Арина гараа уруул дээр нь дараад
-Чшш гэлээ. Андрухаг
үнсэж, энхрийлж эхэллээ. Андруха дахиад л
-Би танд нэг зүйлийг
хэлэх ёстой.. гэхэд мөн л Чшш гэв.
-Та дараа нь
харамсахгүй гэж үү? гэхэд Арина хувцсыг нь тайлж эхэллээ. Өнөөдөр болсон зүйлийг
өнөөдөрт нь л орхи хэмээн Арина шивнэлээ. Арина чимээгүй гийнэж, биег нь
энхрийлж эхэлхэд Андруха дээр нь гарч хувцсыг нь тайлж эхэлэв. Арина үнэхээр л
яг л нялх хүүхдийнх шиг зөөлөн арьстай аж. Биеэр нь гараа гүйлгэж эмзэг хэсэгт
нь хуруугаараа дарахад зөөлхөн гийнэв. Дараа нь хамаг хүслээ барьж ядаж биег нь
таалж үнсэж эхэллээ. Андруха гэнэт л босоод хувцсаа өмсөж эхэллээ.
-Би чадахгүй нь ээ гэлээ.
Арина хөнжлөөр бие ороож суухад
-Энд тамхилчихаж болох
уу? гэхэд толгой дохив. Тамхи асаахад Арина толгойг нь зөөлөн илнэ.
-Таниас нэг юм асууж
болох уу? гэхэд толгой дохилоо.
-Та охинтойгоо яагаад
холбоогүй болсон юм бэ? гэхэд гараа татаад авчихав.
-Энэ чамд хамаагүй
хэрэг. гээд босч хувцсаа өмсөж эхлэв.
-Намайг уучлаарай гэхдээ...Та
намайг уучлах уу? гэхэд Арина дотоожоо өмсөхдөө
-Юунд тэр вэ? гэлээ.
Андруха түүнийг тэврэн
-Танд дурлаж байгаад
гэлээ. Арина түүний гараас тамхийг нь аваад нэг сорсноо унтраан түүний ам руу
утаагаа үлээлээ. Дараа нь Андруха түүний дотоожийг тайлан, орон дээр хэвтүүлэн
уруулыг нь шуналтайяа үнсэнэ. Тэд тэвчин ядан байсан хүсэл тэчьяалаа тайллаа.
Андруха түүний гарыг
нэг атган, нэг үүрийн гэрэлд ажин суухад Арина өвөрт нь наалдана унтана. Өглөө
нь сэрэхэд Арина мөн л өглөөний цай бэлдсэн байлаа.
-Өглөөний цайгаа уугаад
яв гэхэд Андруха ширээн дээр суун амтархан иднэ. Өдөржин ажил дээрээ зөвхөн
өнгөрсөн шөнийн тухай бодон суулаа. Аринагийн эмэгтэйлэг, зөөлөн арьс бодлоос
нь гарсангүй. Гэртээ ирэхэд Арина байсангүй. Өрөөнд нь ороход бүх зүйл нь байсанд
санаа нь амарлаа. Удалгүй Арина орж ирэхэд юм хэлэх гэснээ юу ч хэлсэнгүй
өрөөндөө орчихов. Андрухаг өрөөнд нь ороход аль хэдийн орондоо орсон байлаа.
Андруха орны хөлд суухад мэгшиж буй нь сонсогдоно.
-Чи надаас яагаад
охинтойгоо ярихаа больсон юм бэ? гэж асуусан даа.
-Тиймээ
-Би охинтойгоо уулзаад
ирлээ. Тэр надад нэг хүнийг танилцуулна гэсэн. Тэр хүнийг хүлээн зөвшөөрсөн
цагт л охин минь надтай юм ярина гэсэн юм. Харин би тэр хүнтэй нь байлгамааргүй
байна.
-Яагаад? Өчигдөрхөн
хоёулаа хайр сэтгэл байхад бусад нь ямар хамаатай юм бэ? гэж ярьсан биз дээ.
Яагаад дургүйлхэж байгаа юм бэ?
-Тэр үгийг чи л хэлсэн
байх. Чи хэзээ ч ойлгохгүй шүү дээ ингэж хэлэхэд Андруха өрөөнөөс нь гарлаа.
Өглөө нь Андрухаг
сэрэхэд Арина унтаж байлаа. Андруха түүнд өглөөний цай бэлдээд ажилдаа гарлаа. Адрийн
турш түүнийг залгахыг хүлээх ч нэг ч залгасангүй. Өдрийн цайны үеэр М залгалаа.
-Гараад ирээч гээд
тасалчихав. Өмнө ажлынх нь үүдэнд хүлээгээд суудаг тэр л сандал дээрээ хүлээж
сууна. Андрухаг харан баярлаж гараас нь сугадаж дагуулан явна. Тэднийг нэг
кафед орж суухад охин түүнийг аргадангүй, баярлангуй харна. Удалгүй кафед нарны
малгай, хар нарны шилтэй нэгэн эмэгтэй орж ирсэн нь Арина байлаа. Арина тэднийг
хараад хэсэг зогссоноо тэдэн дээр хүрч ирэхэд М
-Танилцаарай энэ манай
ээж. Энэ миний танд ярьсан өнөөх хүн гэв. Арина М-ын хажууд суун Андрухаг
ширтснээ
-Арина гэлээ.
Андруха М-:
-бид тохирсон биз дээ
гэхэд.
-Ээж биднийг хүлээн
зөвшөөрнө гэсэн. Тийм биз дээ ээж гэлээ. Арина дуугүй сууж байснаа
-Тийм ээ хүлээн
зөвшөөрлөө. Харлаа, танилцлаа. Одоо та хоёр хүссэн бүхнээ хийж болно гээд
гараад явчихав. М Аринаг дагаж гараад тэд хаашаа ч юм алга болчихлоо. Тэднийг
удаан хүлээсэн ч эргэж ирсэнгүй. Хэн нь ч түүн рүү залгасангүй.
Орой гэртээ ирэхэд
Арина явахад бэлдэн хамаг юмаа бэлдсэн байлаа.
-Би танд хэлэх гэж
оролдсон үнэн шүү...Анх таныг хаалга тогшиход гайхсан хэдий ч... гэхэд Арина
-Одоо хамаагүй ээ. Та
хоёр одоо хамт байж болно. Би хүлээн зөвшөөрсөн.
-Би хүсэхгүй байна.
Үнэндээ бид хоёр аль эрт больчихсон. Та битгий яв л даа.
-Чи охинтой минь хамт
байж болно гэж би хэлж байна шүү дээ.
-Гэхдээ би танд
хайртай.
-Тэгвэл охиноос минь
сал.
-Та надтай үлдэх үү? гэхэд Арина хүрмээ өмсөн ирэхдээ авчихсан
тээшээ барин гараад явлаа.


Comments
Post a Comment