Дурсамжийн хайрцаг (1-р хэсэг)


              -Анхны цас. Анхны цас мөн байна. Тэгэхээр цас бид хоёр аль хэдийн болзсон газраа ирж. Харин тэр энд ирэх болов уу? Би түүний дүр төрх, царай зүсийг нь ч мартах дөхсөн байна шүү дээ. Ингэхэд тэр хэр их өөрчлөгдсөн бол?.Би яагаад ингэж сандарна вэ? хэмээн нүдээ анин санах гэж хичээн удтал бодлогшросноо больж кафен цонхоор харлаа.
Цонхоор гадаад ертөнц яг л зургийн хальс шиг өнгөрөх юм.Анхны цаснаар хот, гудамж, талбай улам өнгө нэмсэн мэт цонхны цаагуур өнгөрөх хүмүүсийн ч мөн хацар нь гэрэлтсэн харагдана. Кафе дотор хэн нэгэн төгөлдөр хуур тоглон дуулах гадаа цас орж буй агшин, зөрөн өнгөрөх хүмүүс бүгд залуугийн нэгэн дурсамж л болон бичигдэнэ.
Амьдрал ч уйтгартай юмаа. Урьд тэмдэглэл бичдэг байхдаа дараа үүнээс сайхан явдал тохиолдоно хэмээн итгэдэг байж. Гэтэл одоо жилээс жилд  өөрөө дурсамжийн хайрцаг болж буй мэт мэдрэх боллоо. Яг энэ цонхоор харагдаж байгаа өндөр гээчийн барилга урьд их л  өргөн гудамж байсандаа. Одоо ердөө байж билээ гэхээс өөр юу гэх билээ? Бас энэ кафен дурсамж ч мөн. Ер нь хүн дурсамж хадгалах сав л болох гэж төрдөг мэт. Уг нь би ингэж хөгшин хүн шиг үглэх насандаа очих арай болоогүй юмсан. Хэтэрхий удаан ганцаар амьдрахаар тэгдэг юм болов уу? Үнэндээ энэ бүхнээс залхчихаад байгаа минь үнэн л дээ. Тамхи гарган асаана. Амьдрал яг л энэ тамхи шиг. Асна тэгээд хэсэг хугацаанд утаа униараабуугиулж байгаад л унтарна. Мэдээж тамхи тамхины хугацаа өөр л дөө. Унтарсных нь дараа энэ ишнээс өөр юу түүнийг байсанг батлах юм? Тэр хэсэг хугацаанд үүгээр нэг эргэлдэж байсан утаа униар нь хаачсан юм? Эцэст нь иш үнс нь л үлдэнэ. Гэхдээ хэрэглэсэн иш хэний сонирхлыгтатах вэ дээ гэснээ цонхоор харснаа
-Цас. Нээрээ мартаж шүү дээ. Арав дахь анхны цас.  Тэр үеэс цаг хугацаа хэр хурдан өнгөрөв?
-Маш удаан. Өнөөх зөнгөөсөө ахиад л асуув.
-Тэр ирэх болов уу? Цонхны цаана хар хүрэмтэй, ороолт өмссөн бүсгүй залуун урдах цонхоор зөрөн кафед орж ирлээ.
-Тэр ирчихлээ. Бүсгүйг орж ирэхэд л түүнтэй харц мөргөлдөв. Энэ л зөөлөн, дулаан, ялдам харцыг хичнээн удаан үгүйлснээ санан сэтгэл нь тавгүйрхсэнд аргагүй харцаа буруулав. Бүсгүй залуу руу аажуухан дөхөхөд өсгийтэй гутлынх нь чимээ залуугийн зүрх рүү тийчих мэт болон түг түг хийн цохилж байсан юм.
-Энд сууж болох уу?
-Болно оо. Залуу бүсгүйн царайг ахин харж зүрхэлсэнгүйд цонхоор цас орохыг ажсанд эмэгтэй ч мөн харц дагуулан харав.
-Анхны цас. Ингэхэд бид өмнө уулзалдаж байсан билүү? гэвэл залуу сая л нэг түүн рүү харав.
-Та ч мөн тэгж бодож байна уу? Би таныг хаана харсан байж болох вэ?
-Хаана ч байж магад. Зам дээр, Дэлгүүрт, ресторан гээд л...
-Магадгүй ээ. Гэхдээ би тийм ч олон нийтийн газраар яваад байх дуртай хүн биш л дээ.
-Аан би таныг танилаа хэмээн бүсгүй үл мэдэг инээн
      "Шөнийн тэнгэрт үүл хуран
        Шиврээ бороо асгарахад
       Чиний дэргэд зогсоно.
       Ахин уулзах эсэхээ мэдэхгүй ч
      Араас чинь ганцаар шаналхаа л мэднэ"хэмээн дуржигнатал уншихад залуу мэл гайхан ширтэж байв.
-Магадгүй та намайг хуучин байрны дээвэр дээр харсан байх гээд
-Сайн сууж байв уу?
-Сайн уу?
-Ингээд л арван жил өнгөрчихлөө гэж үү?
-Арав дахь анхны цас.
-Чи тэмдэглэл хөтөлдөг хэвээрээ юу?
-Бүр больсон. Сүүлийн тэмдэглэл хийснээс хойш ганц ч үг бичээгүй.
-Би уг нь тэмдэглэл бичдэг байсан ч одоо ч мөн больсон.
-Одоо цаг нь болжээ.
-Цаг нь болжээ гэж хэлэн хувцсааөмсцгөөн гарч одов.
                                                           ***
-Энэ мөн үү?
-Мөн л байх ёстой доо. Залуу модны доор газар ухаж эхлэв. Гүн ухсан ч юу ч гарч ирсэнгүй.
-Энэ мод яг мөн үү?
-Мөн дахиад жаахан ухаад үз. Залуу хүрзээ хийн дахин малтаж эхлэхэд нэг төмөр хүрзэнд нь тулав.
-Олчихлоо. гараараа ухан хуучирч зэвэрсэн төмөр хайрцаг гарган ирж.
-Энэ хэнийх нь вэ?
-Чинийх л юм шиг байна. Хажууд нь минийх байх ёстой. Залуу хайрцгийг гаргаж тавиад дахиад хүрздвэл өмнөх хайрцгаас арай жижигдүү мөн л зэв, чийгэнд идэгдсэн сав гаргаж ирлээ.
-За одоо шороог нь буцаж булаадхъя.гэхэд бүсгүй
-Хүлээж бай. Эхлээд талархлаа илэрхийлье. Хүндэт мод минь бидний нууцыг арван жил хадгалж өгсөнд баярлалаа. Газрын чинь сийчсэнд өршөөгөөрэй гээд залуу руу дохин цуг талархаж мөргөв. Залуу дотроо бүсгүйг өхөөрдөн "Огтхон ч өөрчлөөгүй байна"хэмээн бодов. Шороогоо буцааж хийн хоёул цасны хүйтэн жаварт бээрсэн тул ойрхон дулаахан газар олохоор явцгаалаа. Нилээн удаан хайсан ч амралтын өдөр бас тэр хоёр саваа олох гэж хотоос зайдуу ирсэн тул оруулчхаар газар ховор мөн олдсон газар нь их хүнтэй байсанд хот руу дөхөхөөр явцгаав. Явдал дундаа тэд бараг үг дуугарсангүй. Удаан уулзсангүйдээ нэрэлхсэн ч юм уу? магадгүй ярих зүйл олдоогүй биз. Гэхдээ хоёулангийнх нь сэтгэл таатай байсанг хэлэх хэрэгтэй байх. Харин залуугийн хувьд гэвэл маш их догдолсон байлаа. Бүсгүйг үе үе ширтэнэ. Хааяа нэг харц мөргөлдөнө. Хэдий дулаахан салхигүй байсан ч удаан алхвал цасны илчинд жиндэхээр байв. Залуу үүнээс л айж байв. Урьдын нэг явдал санаанд нь орсон ч түүнээс "даарч байна уу?" гээд асууж даан ч чадсангүй. Явсаар буцаад л өнөөх кафе дээ хүрээд ирэх нь тэр. Ороод халуун кофе, хоол захиалцгаав.
-Арван жилхадгалагджээ. хэмээн бүсгүй уулга алдан
-Энэ бүхнийг хийж байхдаа амласан амлалтаа мартаагүй биз дээ.
-Ямар нэгэн юм амласан билүү?
-Мартаад байхдаа яах вэ дээ. Юу ч бичсэн бай хамаагүй дотор нь буй бүх тэмдэглэлээ уншина гэж амлаагүй юу?
-Одоо л амлачихъя. Амлаж байна. хэмээн хайрцгаа задлахад хамгийн дээр нь дугтуйтай зүйл байх ажээ. Хаягийг нь харвал"Арван жилийн дараах өөртөө" гэсэн байх юм. Эмэгтэй захиаг аван
-Үүнийгээ хамгийн сүүлд нь гэв. Тэд хоол идэх зуураа удаан уулзаагүй найзууд шиг одоо л ам нь халж эхэллээ.
-Чи хүнтэй гэрлэсэн үү?
-Үгүй ээ. Харин чиний нөхөр та хоёр сайн байгаа юу? бүсгүй түүн рүү гайхсан гэхээсээ өрөвдсөн мэт харан
-Одоо бид гуч хүрч байна шүү дээ. хэмээн санаа алдан бид хоёр салж байгаа гэвэл залуу юу ч хэлсэнгүй. Хооллож дуусаад бие биенээ харан юу хэлэхээ мэдэхгүй сууцгааснаа залуу хайрцгаас он сарын харан байж нэг цаас гаргаж ирэв. Цаас нь их илэгдэн муудсан зарим нь уншигдахааргүй болжээ. Гэхдээ залуу тэр амлалтаа санахгүй байсан биш зүгээр л тэгж жүжиглэсэн хэрэг. Үүнийг уншаагүй арван жил болсон хэдий ч үг үсэг бүртэйгээ түүний цээжинд хадаатай хэдийд ч хаана ч шүлэг шиг дуржигнатал уншчихаж чадахаар билээ.
"Хоёр мянга дөрвөн оны дөрөв дүгээр сарын арван нэгэнд гэнэ. Чи энэ өдөр юу хийж байснаа санаж байна уу?
-Үгүй л болов уу?
       "Нэг л өглөө зовлонтой, хоосон, тарчлаантай сэрлээ.
       Нэгжиж үзвэл сэтгэлийн минь өрөөнд хэн нэгэн нэвтэрчээ
        Хоосон тэр өрөөнд мөрөө л үлдээн замхар ч
       Хайсан зүйлээ олсон болов уу?
                                      шүлэг ч юмуу? дөрвөн мөрт орж ирсэн минь энэ.юу хэлэх гэсэн юм бол доо?"
-ингээд л болоо хэмээн дараагийнх гаргаж ирэв.
"Өнөөдөр би нэгэн танил харцтай мөргөлдлөө. Урьд тааралдаж байсан, зарим нэгний нүднээс хайдаг байсан,заримдаа санан бэтгэрдэг байсан мэт мэдрэмж төрсөн. Ямартай ч нэг үгээр "дотно" гэвэл тохирно.Би чиний тухай бараг мартжээ. "Танхилуун".
Өнөөдөр нагац эгчийн минь төрсөн өдөр билээ. Түүний төрсөн өдөрт ойрхон байдаг кафед уулзахаар тохирсон юм. Гэтэл ганцаар байсангүй. Уг нь надад гэнэтийн бэлэг барих гэж л дээ. Багын найзтайгаа уулзаад баярлана гэж бодож. Гэтэл би эгчийг танилцуултал таньсангүй. Бараг хэсэг хугацааны дараа багынхаа бүх дурсамжийг ухан байж хальт мулт санасан гэхэд болно. Бага байхдаа дотно байсан ямар нэгэн талаараа ураг төрлийн холбоотой , ээжийг өөд болсны дараа  бараг уулзалдаагүй миний мэдэх юм иймхэн л байв. Яаж тоглодог байсан,юу ярьцгаадаг байсанг ёстой бурхан л мэдэг. Гэтэл түүний харц дотрыг минь нэвт харах мэт,зэмлэж байгаа ч юм шиг,ямартай ч хөших шиг болж гараа ч хөдөлгөж чадахгүй болсон. Үнэнг хэлэхэд нагац эгч түүнийг танилцуулаад бас түүнээс харваас ах найз залууг танилцуулаад л юу болсонг санахгүй байна. Хэсэг суугаад л би явчихсан. Ийм байдалд удаан сууж тэвчсэнгүй гараад л гүймээр санагдаж хамаг хөлс цутгаж байсанд нагац эгчид "би явлаа" гээд л гараад явчихсан. Тэнд байсан Танхилуун, Нагац эгч бүгд гайхсан харцаар харж байсан тэр тусмаа "түүний" харц бол.....Уг нь удаан уулзаагүй байж ингэж аашлах нь зүй бус ч бүр санах гэж хичээсэндээ "сайн уу?" ч гэж хэлж амжаагүйгээ санан бүр сүүлд санаа зовсон гээч. Ямартай ч зөн биелж байх шиг байна.Тэр шүлгийн зөн.Одоо ч түүний харц харагдаж байна. "Залуу гүнзгий амьсгаа авлаа.
-Чи надад анхны харцаар дурлаа юу?  Ийм хурдан эхэлчихвэл амтгүй юмаа хэмээн инээмсгэлснээгунигтай харж хэсэг дуугүй сууцгаалаа.
-Үргэлжлүүлээч...
-Үгүй ээ.Одоо чиний ээлж
-Минийх тавдугаар сарын долооноос эхэлж байна.
-Хамаагүй ээ унш.
-Чинийх илүү сонирхолтой байна шүү дээ.
-Болъё чи минь. Ичиж үхэх нь байна. унш л даа
-Өөрөө хэсгийг нь орхичхоод..
-Энэ чинь нороод будаг нь урсчихсан унших арга алга байна шүү дээ.
-Худалч гээд хайрцгаасаа "Тав дугаар сарын долооны" тэмдэглэлийг гарган харав.
  "Өнөөдөр Тогтуунтай тааралдлаа. Үнэндээ түүнтэй таарна гэж санасан ч үгүй. Тэрээр их том болжээ.бараг арван таван жил болж шүү дээ. Хааяа түүний тухай боддог байж билээ. Хаана юу хийж байгаа бол? ямархуу болсон бол? гээд л. Гэхдээ үргэлж л хүүхэд байх юм шиг төсөөлдөг байж. Эртээд уулзсаныг бодвол илүү яриа байх чинь. Би надтай бараг юм дуугарахгүй байх гэж бодож байлаа шүү. Гэтэл бараг амьсгаа авах зайгүй ярьж байна. Түүнтэй сүүлд уулзсанаас хойш юу болсон тэрээр ээж нь тэмдэглэл бичин саванд хийдэг байсан, харин ээж нь нас барсны аав нь түүнийг нь уншаад "өөрсдийнх нь хайрын түүх байсан аж. "хичнээн их уйлж дараа нь ээжийнх нь бүх тэмдэглэлийг шатаасан тухай ярьсан юм. Харин Тогтуун ээжийнхээ тэр зуршлыг өлгөөд авчихаж. Сандарсан үед эсвэл гунигласан, уурласан сэтгэл хөдөлсөн ер нь ямар ч үе байж болно сараачмаар санагдвал нэгэн хуучин байрын дээвэр дээр байдаг ээжийнхээ хайрцагт хийнэ. Дээвэрт хадгалдаг нь аавынх нь хориглодгоос тэр л дээ. Магадгүй түүний юм бичиж суух нь ээжийг нь санагдуулдаг байх. Өрөвдөлтэй ч хүү болдоо. Би ч мөн тэмдэглэл хөтөлж эхлэхээр шийдсэн. Анхны тэмдэглэл. "Танхилуун уншиж дуусав уу? Үгүй юу түүн рүү сандран харвал өнөөх нь байдгаараа улайсан байжээ. Хэсэг хугацаанд хэн нь ч ам нээсэнгүй. Тогтуун хайрцагт гараа хийн цаас гарган уншсан нь:
"Тав дугаар сарын долооны өдөр. Гудамжаар олон арван хүн холхин алхаж байсан ч түүнийг олоод л харчихсан юм даа. Хэд хоног түүний тухай бараг мартаж. Гэхдээ хараад яагаад тэгж хөөрч догдлов. Бүр өөрийн ухаангүй болоод хаа хамаагүй зүйл яриад сүүлдээ хамгийн сайн найздаа ч хэлээгүй нууцаа ярьчих нь тэр. Тэр нь энэ тэмдэглэлийн тухай л даа.Найзуудын минь дунд тэмдэглэл хөтөлдөг хүн байхгүй. Өдөр тэгсэн, ингэсэн гэж тоочих нь дэмий балай охидын ажил л гэж үздэг хүмүүс. Өөрсдөө зөв ч бичиж чадахгүй байж шүү дээ. Тийм байж намайг мэдвэл ёстой хэцүүхэн байдалд орох нь гарцаагүй. Өнөөдрийн хамгийн сэтгэл хөдөлгөсөн явдал Танхилуунтай зэрэгцэн сууж хайрцаг шоколад бялууртлаа идсэн явдал байлаа. Түүнд өөр нэгэн тэмдэглэлийн хайрцаг гаргаж өгөн гэж тэр шүү дээ. Одоо ч бид зэрэгцэн сууж үүнийг бичиж байна. Түүнээс гарах энэ үнэрт би солиорох нь байна. Цаг хугацаа ингээд л зогсчихдог бол ч...Үүнийг бичиж дуусаад л бид салцгаах байх даа. "хоёул бодолд дарагдав. Танхилуунзэвэнд идэгдсэн төмөр саваа харан
-Арван жилийн өмнө энэ хайрцагт байсан шоколадыг бялууртлаа идсэн байх нь тийм үү?
-Тиймээ. Их амттай байсан. Санахгүй байна уу? Чи самартай нь гоё байна гээд. Одоо ч амт нь амтагдаж байна.
-Чи надад энэ шоколадыг аваад өгөөч.
-Одоо юу?
-Тиймээ.гарцгаая. Чи хаанаас худалдаж авснаа санаж байна уу?
-Одоо тэр газар хаалгаа бариа байлгүй дээ. Аль дээр үед шүү дээ.
-Юмыг яаж мэдэх вэ? Явцгаая.
                                            ****
-Одоог хүртэл байна гэж санасангүй.
-Хоёулаа хаана сууж байлаа?.Тогтуун хуруугаараа чигээр заан
-Тэр хавьд шиг л санаж байна.
-Тэр сандал сууцгаая. Танхилуунгараас нь атган хурдан алхсаар сандал дээр суун шоколадны цуглуулгаа задлан идэцгээв.
-Урьд нь их л амттай байсан шиг санагдах юм.
-Амт муутай байна гэж үү?
-Зүгээр тэр үеийнх шиг амтагдахгүй байна гэсэн юм.
-Тэр үед чинь бид хүүхдүүд байсан,бас өлссөн,бас миний төлөө их л зүрх гарган бялууртлаа идсэн юм болохоор тэгж санагдсан юм байлгүй дээ. Тогтуун түүнийг өхөөрдөнгүй ширтэн
-За үргэлжлүүлэх үү? хоёулаа саваа гарган онгойлгож он сараар хайн
-Таван сарын долооноос хойш бид хэсэг уулзаагүй билүү?
-Тийм байна хэд хэдэн тэмдэглэлд бидний тухай алга байна.
-Чи юуны тухай бичсэн юм?
-Хэрэггүй ээ.Би энэ тухай ийм үед уншмааргүй байна.
-Ичихгүй уншина гэж тохироо биз дээ.
-Энэ түүний тухай байна аа гэхэд Тогтуун дуугаа хураачхав. Бүсгүй гэмшсэн байртай
-Хэрэв хүсвэл уншиж болнол доо. Гэхдээ чамд эвгүй байх болов уу л гэсэн юм.
"Таван сарын аравны өдөр. Өнөөдөр тэр бас л ажилтай тул уулзаж чадахгүй нь бололтой. Тиймээс өнөөх л байрны дээвэр дээр өнгөрөөж байна. Тогтуун ч алга.
Тогтуун:"Таван сарын арван таван.
Хэд хоног энд ирж чадсангүй. Тэр энд ирсэн болов уу? Бараг үгүй биз дээ. Одоо хаана юу хийгээ бол?
Танхилуун."Таван сарын хорин нэгэн.
Түүний ийм байдалд бараг дасчхаж дээ. Гэсэн ч заримдаа ихээр үгүйлэхийг нь яана. Уулзалдахгүй нь бололтой. Ядаж юм яриад суучхаар хүн байдаггүй юм байхдаа.Тогтуун ирээсэй.
Тогтуун:"Хэзээнээс би хайрын тухай бодох болов. Өчигдөр би галд шатаж байна гэж зүүдэлсэн. Амьсгаа боогдон багтран тарчилж байсан ч тэр галд улам татагдан улайрахыг нь яана. Гэхдээ би энэ зүүдээ яагаад хайртай холбоод байна? Магадгүй хайр дүрэлзэж байгаа галтай ч адилхан байж болох юм. Галын гэрэлд ховсдуулан ажих тусам улам шунан дурлан үхэхээ мэдсэн ч "Галын гэрэлд дурлаж" үхэхтэй л ижил. Үгүй тэгж их дурлаад байгаа бол гал руу үсрэхгүй яах вэ дээ. Магадгүй хамгийн аз жаргалтай үхэл. Хайраар өөрөө нь өөрийгөө алуулна гэдэг. Сүүлийн дусал нулимс нь хүртэл аз жаргалынх байна даа. Ай би түүнтэй уулзахгүй хоног бүрээр түүнд шунал дурлаж байна.
Тогтуун:"Таван сарын хорин найман.
-Үнэхээр чи ээжийнхээ тухай санадаггүй гэж үү? Би харин ээжийн чинь дүрийг маш сайн санадаг шүү.
-Тиймээ. Заримдаа энэ тэмдэглэлийн хайрцгаас болсон мэт санагддаг.
-Юу гэсэн үг вэ?
-Ээжийг өнгөрснийг дараа аав энэ тэмдэглэлийн хайрцагт байсан бүгдийг шатаачихсан. Заримдаа би мартахыг хүссэн хүссэн дурсамжаа шатаачихдаг юм. Үнэхээр л мартчихсан юм шиг болдог. Бараг мартдаг гэхэд болно.
-Хачин сонсогдож байна.
-Харин чиний тухайд? Дараа танайх яасан бэ?
-Чи мэдээгүй байх л даа. Танайх нүүсний дараа манайх ч мөн удалгүй нүүсэн. Бас би дүүтэй болсон. Эрэгтэй, их томоогүй. Харин удалгүй гурван жилийн дараа  аав минь өөд болсон. Үүнээс хойш бидний амьдрал хэцүү болж ээжийн цалингаар амь зуух болсон доо. Танайхаас холдсоны дараа надад хань болох хүн байхгүй хэсэг зожгорсон л доо. Гэсэн ч нэг их удалгүй хөршийнхөө хүүтэй танилцан найзалсан юм. Тэр нь Энхээ л дээ.
-Чи Энхээд хайртай юу?
-Хайртай байлгүй яах вэ. Үнэндээ мөнгө олох гэж өдөр шөнөгүй ажилж байгаа нь бидний төлөө л тэр. Одоо ээжийн тэтгэврийн мөнгөөр гурван хүнийг хооллоно, ундална, хувцаслана,  бас төлбөр хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Энхээ үргэлж л биднийг гэдэг юм. Оюутан байхдаа л бидний төлөө ажил хийн дүүгийн хичээлийн мөнгө миний сургалтын мөнгө олох гэж нэг жил өөрөө сургуулиасаа хүртэл завсарлаж байсан. Гэтэл би гэж эрхлэхээс өөрийг мэдэх биш. Өдөржин ажилж байхад нь намайг тоохгүй байна гэж эрхэлнэ.
-Тэр чамаас ах биз дээ.
-Тиймээ гурваар ах. Гэхдээ бид багаасаа л дотно өссөн болохоор насны зөрөө харагддаггүй юм. Бүгд л бид хоёрыг багаас л гэрлэнэ сууна гэдэг байсан болохоор энэ тийм асуудал шиг санагдахгүй байна
Өнөөдөр бид уулзалдан урьд өмнөхөө бодвол удаан ярилцав. Гэсэн ч тэр түүндээ их хайртай юм. Бүр атаархмаар гээч. Ер нь би түүнээс яасан гэж хайр хүртэнэ гэж? Би ямар эрхтэй гэж?" гэж Тогтууныг уншихад Танхилууны сэтгэл нь хөдлөн тэссэнгүй нулимс унагав. Түүнийгээ Тогтуунаас нуухыг оролдон сэтгэлээ барин
-Би мартаж шүү дээ. Тэр надад ямар их хайртай байлаа. Бүр маш их. Гэвч бид одоо салж байгаа. Тэр ч, би ч урьдынх шигээ байхаа больсон.гэснээ үл мэдэг инээмсэглэснээ
-Одоо миний ээлж үү? хэмээн цаасаа дэлгэн
"Таван сарын хорин найман . Ашгүй Тогтуун байна. Үнэндээ би хэн нэгэнтэй юуны ч талаар хамаагүй ярилцахгүй бол болохгүй юм шиг байсан юм.
Өнөөдөр хэн нэгэн анх удаа надаас
-Чи Энхээд хайртай юу? гэж асуулаа. Би өөрийн мэдэлгүй "Тэгэлгүй яах вэ" гэсэн. Үнэндээ хэн ч надаас тэгж асууж байгаагүй. Бүгд л бид хоёрыг хайртай хосууд гэж хардаг учир тийм л гэж бодож ирсэн байх. Үнэхээр би түүнд хайртай юу? Яагаад би өөрөөсөө ч асууж байгаагүй юм бэ?" бүсгүй цаасаа тавин гүнзгий гэгч нь амьсгаа аван
-Одоо хоёулаа хуучин байрын дээвэр дээр очъё. Бид хоёр гарж такси барин бидний нэрлэдгээр "хуучин байр" руу очив.
Нилээн завсар хийгдэж ихээр өөрчлөгдсөн байлаа. Нэг удаа сонин дээрээс энэ хавийн барилгыг дахин барих уу? их засвар хийх үү? гэх мэтээр яригдаж байсан ч одоо хүртэл байж байна. Гадаа нар жаргаж байв. Цас орсоор л. Дээвэр дээр урьдын адил онгорхой биш түгждэг болжээ. Харин азаар жижүүр нь огтхон ч өөрчлөгдөөгүй учир гуйн байж онгойлгуулав. Дээвэр дээр нам гүм,бас дээрээс нь хот их үзэсгэлэнтэй харагдахыг нь яана.
-Өглөөнөөс хойш гадаа байлаа. Даарахгүй байна уу?
-Энэ өдрийг арван жил хүлээсэн шүү дээ. Түүний урт хар үс, алаг нүд, бас ороолтынхоо талаар нүүрээ нуусан нь ичимхийг нь илтгэхэд цаг хугацаа юу ч өөрчлөөгүй мэт. Дээврээс бүх зүйлийг сониучлан харах нь өмнөх хүлээсэнд унтарсан сэтгэлийг минь сэдрээх шиг болон түүний бээлийгүй даарч бээрсэн цагаахан гараас нь атган дараа нь ойртуулан тэврэв. Яагаад тэгснээ өөрөө ч ойлгосонгүй тул чихэнд нь
-Арван жил хүлээсний бэлэг. үүнээс өөр юу ч хэлсэнгүй. Харин дотроо "Би чамайг дааруулахаас өөр юу ч хийж чадахгүй юм даа хэмээн шаналахаас хэтэрсэнгүй. Ингэж бага ч атугай он жилийн хүлээснээс татрах шиг болно.
-Одоо өнөөхөө үргэлжлүүлье.
Тогтуун: Таван сарын хорин есөн.
Дахиад л товгүй болзоо хүлээнэ. Дараа уулзъя гээд салах ч хэзээ гэдгээ хэн нь ч мэдэхгүй юм.
-Өнөөдөр бид уулзалдах болов уу?
-Үгүй л болов уу.
Танхилуун:
Таван сарын хорин есөн. Бид хоёр гадуур болзоонд явалгүй бараг сар болж. Өнөөдөр бид гадуур кино театр, цэцэрлэгт хүрээлнээр аялан хөгжилтэй байсан хэдий ч...Би өөрийгөө хуурч байх шиг байна. Тогтууны хэлсэн үг бодлоос гарахгүй юм. Түүнийг царайг харах бүрийд л ...Гэхдээ энэ хайр биш юм бол юу гэж ? Мартаж үз. Танхилуунаа.
Тогтуун: Зургаа дугаар сарын арван нэгэн. Тэрээр маш зөөлөн алхдаг ч түүний алхах чимээ зүрхийг минь гишгэлэх шиг болох юм. Түүний амьсгалыг ч сонсох шиг болоход зүрх улам хүчтэй цохилно.
Яг хоёр долоо хоногийн дараа уулзалдлаа. Гэвч тэр өмнөх шигээ сэргэлэн, ялдам байсангүй. Өнөөх хурц харцаараа сэтгэл рүү минь сүлбэх шиг л болдог сон. Өнөөдөр тэгсэнгүй. Гэхдээ надтай улам дотно харицах нь илүү итгэл төрүүлэх шиг. Гуйя Битгий тэг итгэчхэж магадгүй шүү. Гэхдээ түүнийг ямар их санасанг хэн ч мэдэхгүй дээ.
-Тэр өнөөдөр илүү цагаар ажилах болохоор ажил дээрээ хононо. Гэрт ээж, дүү хоёр дээрээ баймааргүй байна. Тиймээс надтай хамт жаахан байгаач.
-Болно оо...Хэрэв хүсвэл чи манайд ч очиж болно шүү дээ.
Одоо л тэр өнөөх харцаараа сүлбэв.
-Буруугаар ойлгох хэрэггүй шүү. Аав өнөөдөр байхгүй байгаа. Гадаа байснаас....
-Тэгье. Ийм хариулт хүлээгүйг хэлэх үү? балмагдаж орхив. Гэхдээ дотроо ихээр догдлон гарч алхацгаав. Гараас минь сугадан амьсгаа авах зайгүй ярьж явсан билээ. Тэгж явж байгаад санаандгүй
-Би чиний хувьд хэн бэ? гээд асуучхав. Ямар тэнэг асуулт гээч.
-Сайн найз, багын анд, миний үеэл. Би зогтусав."Миний үеэл".
-Яасан дутуу байна уу?
-Ингээд болоо юу?
-За яах вэ. Сайны сайн найз. Энэ миний хувьд их хүндтэй суудал шүү болов уу? Гэрт ирээд
дуу сонсож миний кино, номын цуглуулгыг ихэд сонирхов.
-Чи урлагийн хүн болох уу?
-Мэдэхгүй ээ.
-Бичдэг, эсвэл камер бариад кино хийдэг болбол чамд их зохино доо. Ингэхэд би ганц юм асуучих уу? Намайг гайхаж хархад
-Чи цагаан сараар ч юм уу? эсвэл баяр ёслолоор хамаатнуудаараа цугларахад яагаад ирдэггүй юм бэ? Ингэж хэлж байгаад уучлаарай. Хэдий ээж чинь өнгөрсөн ч чи хамаатнуудтайгаа ураг тасарч байгаа гэсэн үг биш шүү дээ.
-Тиймээ мэднэ. Зөвхөн нагац эгчтэй л ойр дотно байдаг. Тэнд очих хэцүү байдаг юмаа. Бүгд л намайг өрөвдөж хараад л ярих зүйл олдохгүй байгаа мэт үгээ цэгнэж ярина. Тэгээд ээжийг дурсаж өрөвдөж уйлна, би тэдний хувьд түүнийг санагдуулдаг мэт санагдаад хэцүү байдаг юм.
-Ойлголоо. өөр үг хэлсэнгүй. Дараа нь бид хамтдаа кино үзэцгээв. "Нулимс урсах тусам"явж явж яагаад энэ киног үзүүлснээ өөрөө ч мэдэхгүй юм. Гэсэн ч тэр уйлаад л байсан. Бид ураг төрлийн холбоотой. Үеэлүүд шүү дээ. Харин тэр юу бодож уйлсан болоо? Дараа нь түүнийг унтуулчхаад удаан гэгч нь ажиж суусан билээ. Нүд нь ядарч бас уйлсандаа цонхийжээ. Уруулаа жимийсэн арьс нь цагааран,үс нүүр рүү нь бага зэрэг унжиж хараад л баймаар....
Уруул нь ягаараад тэрхэн зуурт ховсдуулсан мэт ухаан мэдрэл сарних шиг болж уруул дээр нь аажуухан үнссэнээ гэнт сэхээрсэн мэт үсрэн холдож түргэхэн шиг гарч одлоо. Гадаа сэлүүхэн, бага зэрэг салхитай байсанд бие чичирч, түрүүний болсон явдалд зүрх догдлоод удтал суун үүрээр буцаж ороход тэр минь гүн нойрондоо дугжирч байв."
-Би санаж байна. Намайг үнссэнг чинь.бас ширтэж байсанг чинь. Хэмээн бодлогширсноо
Одоо хоёулаа танайх руу явъя.
Гадаа аль хэдийн бүрий болжээ. Танхилуун гараас нь сугаданэлдвийг ярин яг л өмнөх үе шиг алхах ажээ.
Гэрт ирж, байгаа хэдэн хүнсээр хооллосон болоод дараа нь ахиад л өнөөх киног үзэцгээлээ. Энэ киног хамт үзсэн тэр өдрөөс хойш хэдэнтээ үзсэн юмсан. Гэсэн ч ахиад л гуниг мэдрэгдэхийг яана. Танхилуун мөрийг нь дэрлэн киноны оргил хэсэг дээр нь мөн л нулимс урсган үзэж суулаа. Хэн нь ч юу ч дуугарахгүй хэсэг чимээгүй суухад түүний амьсгаа сонсогдож үе үе над руу харж буй нь мэдрэгдэхэд судсаар урсах цус шатах шиг л болов. Түүнийг өглөөнөөс хойш би ч түүнийг ихээр ажигласан билээ. Нүд нь,шулуун хамар, жижигхэн чих, чихний хажуугаар унжсан хэсэг үс, бас өнөөх уруул. Бараг өөрчлөгдөөгүй байна. Харин улам ч сайхан бүсгүй болжээ. Энэ мөчид тэрээр өндийн эргэж харвал түүний нүдэнд нулимс цийлгэнжээ. Удаан ширтэн гараа хацарт нь хүргэн харцаа доошлуулж уруул руу нь ширтэн аажуухан нүдээ анихад нь эхлээд нүдийг нь дараа нь хацрыг нь тэгээд уруулыг нь үнслээ.
                                                         *******

Comments

Post a Comment

Popular Posts